Байгууллагын танилцуулга

 

ИХ ХАР СҮЛД ХХК нь 2005 оноос биечилсэн хамгаалалт, дохиолол, зайны хяналт, инженер техникийн үйлчилгээ, хамгаалалт, аюулгүй байдал, гал, гамшгаас хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, программ хангамж, практик сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулан салбартаа тэргүүлж харилцагчдын сэтгэл ханамж, аюулгүй байдал, нэр төрийн баталгааг эрхэм болгон ажиллаж байна.

2010 оноос Олон Улсын Бие Хамгаалах Академийн Монгол дахь төлөөлөгчөөр сонгогдон хамгаалалтын сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулснаар гэмт халдлага, гал түймэр, хулгайн (300 гаруй удаагийн) үйлдлийг газар дээр нь таслан зогсоож харилцагчдынхаа талархал хүндэтгэлийг хүлээж ирсэн нь бидний хамтын ажиллагааны бахдам амжилт юм.

Тус компани нь Улсын бүртгэлийн 9011173142, Барилга, хот байгуулалтын яамны БУ-18-40/17, Харилцаа холбооны зохицуулах хорооны 20520023, 20511005, Цагдаагийн ерөнхий газрын 2018070000088 тоот гэрчилгээнүүдээр үйл ажиллагаагаа баталгаажуулан 6 хэлтсийн 350 гаруй алба хаагчидтайгаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ

ИХ ХАР СҮЛД ХХК-ны үйл ажиллагаа нь олон улсын ISO 9001-2010, ГОСТ R ISO 9001-2008 стандартуудыг мөрдөж дэлхийд танигдсан Япон Улсын Панасоник, Фунаяама, Жапан секьюрити, Израйль Улсын Пима Электроникс, Висоник, ОХУ-ын Болид, Магистрал, ХБНГУ-ын БОШ, ЭБУС, АНУ-ын Хонневелл, Арегонт вишн, Итали улсын Кристанина, БНСУ-ын Онфэйс, Дипломат сэйф, Ийгл сэйф, Сэохан, БНХАУ-ын Патрол хавк, Тианди, Хаквишн, Хэйменн, Зк Совтвери, Тайваны Хегс, Хая шарп, Еко Елепант компаниудын дэвшилтэд техник технологийг хэрэглэгчиддээ хүргэж чанар, хариуцлагыг эрхэмлэн ажилладаг нь бидний онцлог тал юм.

АЛСЫН ХАРАА

Дэлхийн хэмжээнд аюулгүй байдлын цогц үйлчилгээг бид хүргэнэ.

БИДНИЙ УРИА

Бид таны аюулгүй байдал, нэр төрийн баталгаа.

Инженер техник хамгаалалтын үйлчилгээ

 

© 2016-2018 ИХ ХАР СҮЛД

Вэб хөгжүүлсэн WEBTON