Манай хяналтын төв пультэд 590 орчим дэлгүүр ,ломбард ,орон сууц оффис агуулах, банк, банк бус санхүүгийн байгууллага гэх, объектууд хамгаалагдаж байна.

Уг төв пульт нь хэрэглэгчийн объектын 24 цагийн байнгын хяналтанд авч гамшиг осол гэмт халдлага болон бусад түгшүүрийн мэдээ мэдээлэлийг асар богино хугацаанд боловсруулан операторд мэдээлдэг.

Мэдээллийн дагуу оператор нь шуурхай арга хэмжээ авч түгшүүрийн мэдээ ирсэн обьектод авто машинтай жижүүрийн хэсгийг явуулж зохих арга хэмжээг авч ажилладаг.

ADEMCO 685 дижитал хүлээн авагч
Системийн давуу талууд :

  • Өндөр, нам хурдаар / 4+2 экспресс/ мэдрэгч ID / Sescoa / Radionics зэрэг форматуудаар мэдээлэл хүлээн авна.
  • Секундэд 10, 20, 40 пульт хүлээн авах чадалтай.
  • Сүлжээнд гэмтэл гарах тохиолдолд 113 хүртэл мессеж хадгалах боломжтой.
  • Хулгай, гал, гадны халдлага, тест, нээлт, хаалт, шугамын гэмтэл зэргийг ялгах гэрэлт дохиотой
  • Сериал, паралель принтер холбох боломжтой
  • Удаан тасалдалгүй ажиллах батерай цэнэглэгчтэй

Дохиололын системийн тухай :
Хүлээн авсан дохио бүрийг 80 хүртэл баганад мэлээлэл болгон хөрвүүлэх чадвартай. 27 төрлийн ялгаатай мессежүүдийг агуулсан. /Гал ус хулгайн/ Принтер ажиллагаагүй болсон тохиололд систем автоматаар гар ажиллагаа руу шилжих техникийн горимтой.

PIMA SENTINEL хүлээн авагч карт
Энэ системийг бүрдүүлж байгаа үндсэн 2 хэсэг нь мэдээ хүлээн авагч карт (SENTINEL PCI Card) болон ANDROMEDIA програмын хангамж гэсэн хэсгээс бүрдэх юм.

Системийн давуу талууд :

  • Хэрэглэгч бүр дээр ялгаатай /өнгийн /форматаар мэдээлэл хүлээн авдаг
  • Нэг шугам дээр захиалагчийн хязгаарлалт байхгүй
  • Өргөн хэрэглэгддэг тайлангийн онцлог загваруудтай
  • 5 минут тутам автоматаар тест хийх горимтой
  • Сарнилттай долгионыг шүүх хөрвүүлэн хүлээн авах чадалтай
  • Сүлжээний ялгаатай топологиудад ажиллах чадвартай

Манай Инженер техникийн удирдлагын төв нь инженер техникчид, хяналтын оператор шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн гэсэн 59 алба хаагчаас бүрдсэн чадварлаг баг дохиолол хамгаалалтын үйлчилгээг хүргэж харилцагч үйлчлүүлэгчдийнхээ үнэт зүйлсийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг 24 цагийн турш хүргэж ажиллана.

- Их Хар Сүлд -

Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

© 2016-2018 ИХ ХАР СҮЛД

Вэб хөгжүүлсэн WEBTON