Манай компани нь өөрийн сургалтын төвд 2саяаас дээш галын хор худалдан авсан тохиололд гал унтраах сургалтыг үнэ төлбөргүй явуулах ба галын хорын ашиглалт, цэнэглэлтийг бүрэн хариуцна

Галын хорны төрөл

  1. Усан унтраагуур бүхий галын хор
  2. Нунтаг унтраагуур бүхий галын хор
  3. Хөөсөн унтраагуур бүхий галын хор
  4. Хийн унтраагуур бүхий галын хор

Танд хэрэгтэй зөвлөгөө:

Галын хорыг оффис, үйлдвэр, ажлын талбайд байрлуулахдаа гал үүсгэгч эх үүсвэрийг сайн тооцоолж, мэдсэн байх хэрэгтэй. Энэ нь мэдээж эрсдлийн үнэлгээний ажлын үр дүнд бий болсон байна.

Ажилд хэрэглэж буй материалууд энд хамгийн түрүүнд үнэлэгдэх бөгөөд дараах байдлаар ангилагдана:

Class A: Хатуу бодис: Цаас, мод, пластик үүнд орно
Class B: Шатамхай шингэн: Керосин, бензин, тос.
Class C: Шатамхай хий: Пропан, бутан, метан
Class D: Метал: Алюменюм, магнезум, титанум
Class E: Цахилгаан хэрэгсэл оролцсон гал
Class F: Хоол хийдэг тос ба өөх тос

А ангиллын галд усаар унтраагч, В ангиллын галд хөөсөөр унтраагч, С ангиллын галд хуурай нунтгаар унтраагч, цахилгаан хэрэгсэл оролцсон галд нүүрстөрөгчийн давхар ислээр унтраагчийг ашигладаг ба химийн бодис буюу металл оролцсон галд тусгай мэргэжлийн гал унтраагч ашигладаг.

Тиймээс, эрсдлийн үнэлгээ ба ажлын төлөвлөгөөндөө ямар зүйлс галын аюул үүсгэж болзошгүй вэ гэдгийг тооцоолж, галын хор, галын булангуудаа төлөвлөж галын хорыг суурилуулах нь галын аюулаас урьдчилан сэргийлж чадна.

- Их Хар Сүлд -

Бүтээгдэхүүн, Үйлчилгээ

© 2016-2018 ИХ ХАР СҮЛД

Вэб хөгжүүлсэн WEBTON