Их Хар Сүлд ХХК — Таны аюулгүй байдлын итгэлтэй түнш
2005 оноос хойш Монголын аюулгүй байдлын салбарт тэргүүлж, 1100+ гаруй харилцагчийн итгэлийг хүлээн ажиллаж байна.
Компанийн тухай
Их Хар Сүлд ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын хамгаалалт, дохиолол, инженер техникийн аюулгүй байдлын салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж ирсэн тэргүүлэх компани юм. Манай компани нь улсын болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд иж бүрэн хамгаалалтын шийдлийг санал болгодог.
Бид 350 гаруй мэргэшсэн мэргэжилтэн, тусгай бэлтгэлтэй харуул хамгаалагч, инженер техникийн ажилтнуудаасаа бүрдсэн хамт олонтойгоо харилцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн, чанарын өндөр стандарт бүхий үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
🎯 Эрхэм зорилго
Таны эрүүл мэнд, эд хөрөнгийг найдвартай хамгаална.
👁 Алсын харaa
Тогтвор суурьшилтай ажиллах.
⚙ Үнэт зүйлс
Хамгийн үнэтэй зүйл "Ажиллах хүч"
Манай түүх
2005 оноос биечилсэн хамгаалалт, дохиолол, зайны хяналт, инженер техникийн үйлчилгээ, хамгаалалт, аюулгүй байдал, гал, гамшгаас хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, программ хангамж, практик сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулан салбартаа тэргүүлж харилцагчдын сэтгэл ханамж, аюулгүй байдал, нэр төрийн баталгааг эрхэм болгон ажиллаж байна.
2010 оноос Олон Улсын Бие Хамгаалах Академийн Монгол дахь төлөөлөгчөөр сонгогдон хамгаалалтын сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулснаар гэмт халдлага, гал түймэр, хулгайн (300 гаруй удаагийн) үйлдлийг газар дээр нь таслан Зогсоож харилцагчдынхаа талархал хүндэтгэлийг хүлээж ирсэн нь бидний хамтын ажиллагааны бахдам амжилт юм.
24/7 цагийн тасралтгүй хяналтын мэргэшсэн төв байгуулагдаж, бодит цагийн хяналт, хурдан хариу арга хэмжээний систем нэвтэрлээ.
Монгол улсын нийт аймагт үйлчилгээ хүргэж, 1000 гаруй харилцагч, 350 гаруй мэргэжилтэнтэй томоохон байгууллага болон өсөв.
Харилцагч өөрийн гар утсаар өмчөө зайнаас хянах боломжийг олгосон "Сүлд" мэдээлэл технологийн аюулгүй байдлын системийг амжилттай нэвтрүүллэв.
МАНАЙ ҮНЭ ЦЭНЭ
Найдвартай байдал
Харилцагч бүрийн аюулгүй байдлыг 24/7 цагаар тасралтгүй хамгаалж, хүлээсэн үүргээ нарийн биелүүлнэ.
Мэргэжлийн ур чадвар
Байнгын сургалт, чадавхижуулалтаар дамжуулан багийнхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлнэ.
Итгэлцэл
Харилцагчтайгаа нээлттэй, шударга харилцааг эрхэмлэж, урт хугацааны найдвартай түншлэлийг бүрдүүлнэ.
Технологийн дэвшил
Орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, харилцагч бүрт хамгийн үр дүнтэй хамгаалалтын шийдлийг санал болгоно.
Нэр төр
Монгол улсын аюулгүй байдлын салбарт нэр хүндтэй байгууллага болохыг эрмэлзэн, бүх үйл ажиллагаандаа өндөр стандартыг баримтална.
Нийгмийн хариуцлага
Монгол нийгэмд аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, ажлын байр шинээр бий болгон, дараагийн үеийн мэргэжилтнийг бэлдэнэ.
Зөвшөөрөл ба баталгаажуулалт
Их Хар Сүлд ХХК нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн дагуу, нийтэд итгэмжлэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулдаг.
Манай хамтрагчид















